БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Монголд тэргүүлж, дэлхийд өрсөлдөнө
БОСА ХОЛДИНГ ХХК нь 1996 онд анхны гишүүн компани болох БОСА ХХК-г үүсгэн байгуулснаар зах зээлд “БОСА сүлжээ дэлгүүр” нэрээрээ танигдсан Монголын худалдааны салбарын ууган аж ахуйн нэгжийн нэг юм. БОСА ХОЛДИНГ ХХК нь өдгөө “сүлжээ дэлгүүр”, “дохиолол харуул хамгаалалт”, “гадаад худалдаа”, “мах, махан бүтээгдэхүүн,үл хөдлөхийн менежмент”, “байгалийн эрдэст ус үйлдвэрлэл”, “олон улсын франчайзинг”, “чихэр, амттаны үйлдвэрлэл”-ийн нийт 8 гишүүн компанитай, Монгол улсын томоохон татвар төлөгч компаниудын нэг болоод байна.
8
Салбар компаниуд
25+
Ажилласан жил
600+
Ажилтны тоо
100+
Гадаад харилцагчид
200+
Брэндүүд
Гишүүн компаниуд

Монголын анхны сүлжээ дэлгүүр болох БОСА Сүлжээ дэлгүүрийг нээн ажиллуулж улмаар 23 жилийн турш амжилттай үйл ажиллагаагаа эрхэлж байна.

Дэлхийн 40 гаруй улсаас 600 нэр төрлийн хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогч Монголын тэргүүлэх гадаад худалдааны компаниудын нэг юм.

Тус компаний Энхжин худалдааны төв нь баруун бүсийн хүн ам болон хөдөө орон нутаг руу зорчигч, аялагчдад баталгаат хүнс, түүнийг дагасан нэг цэгийн үйлчилгээг хүргэдэг.

Дохиолол хамгаалалт болон гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээг 2000 орчим харилцагчид хүргэн ажиллаж байна

Тэрэлж брэндийн байгалийн эрдэст усыг 28 сая жилийн өмнө түрэгдэн гарч ирсэн боржин чулуулгийн арвин нөөцтэй Горхи Тэрэлжийн сав газрын 110 м-ийн гүнээс аван хэрэглэгчиддээ хүргэж байна

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулах БОСА Кондитер ХХК-ийн МОНКОНДИ чихрийн үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байна

Олон улсын франчайзингийн бизнесийг Монгол улсын зах зээлд нутагшуулах, Монголын хэрэглэгч нарт дэлхийн брэндүүдийг хүргэх зорилготой юм

Өсвөр үе ирээдүйн хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжлийг дэмжих зорилгоор 2010 онд байгуулагдсан сан юм

Брэндүүд