БОСА Холдинг ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдсан ба Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулан импортлогчоос экспортлогч болох зорилгоор хүнсний хоёр үйлдвэрийг амжилттай байгуулан, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. “Тэмүүлэл бүхэнд боломж бүтээе” уриан дор бид дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, Монгол брэндийн үнэ цэнийг өсгөхийг зорин ажиллаж байна.