Агааржуулалтын сэнс
Company hero banner

Монголд тэргүүлж, дэлхийд өрсөлдөнө.

БОСА Холдинг ХХК Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагчид, үйлчлүүлэгчид, хамт олон та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье! БОСА Холдинг ХХК нь 1996 онд анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын эдийн засаг, бизнесийн салбарт өөрийн байр сууриа амжилттай эзэлж, хөгжил дэвшлийн төлөө тууштай зүтгэсээр ирлээ. Өнөөдөр бид 10 гишүүн компаниараа дамжуулан үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, харуул хамгаалалт, технологийн шийдэл зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаа нь бидний бахархал юм. Бид дотоодын зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийн зэрэгцээ экспортын чиглэлээр ч боломжийг эрэлхийлж байна. Бидний эрхэм зорилго бол хамтын манлайллаар хөгжлийг түүчээлж, Монголд тэргүүлэхээс гадна дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий компани байх явдал юм. Энэ зорилгын хүрээнд бид "Тэмүүлэл бүхэнд боломж бүтээе" уриан дор ажиллаж, чанар, инноваци, тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажиллаж байна.

seo

Б.Нандинчимэг

БОСА Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал

БОСА Холдинг ХХК үүсэл, хөгжил

1990 онд "Номиндарь" хувиараа эрхлэх аж ахуйн хүрээнд хүнсний бүтээгдэхүүний импорт, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлснээр БОСА ХХК-ийн үндэс суурийг тавьсан билээ. 1996 онд албан ёсоор "БОСА" ХХК-ийг байгуулж, Монголын анхны сүлжээ дэлгүүрийг нээж, жижиглэн худалдааны салбарт шинэ жишиг тогтоосон төдийгүй бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлснээр түгээлтийн системийн анхдагч болсон билээ. Өдгөө БОСА Холдинг ХХК нь бизнесийн 7 салбарт үйл ажиллагаа явуулж, 10 гишүүн компанийг нэгтгэсэн, Монгол Улсын шилдэг татвар төлөгчдийн нэг болж өргөжсөн байна.  Үүсгэн байгуулагдсанаас хойш 600 гаруй ажилтантай, 20,000 гаруй бизнесийн түнштэй, 300 гаруй нийгмийн хариуцлагын төсөл амжилттай хэрэгжүүлсэн бид “Тэмүүлэл бүхэнд боломж бүтээе!” уриатайгаар хөгжлийн түүчээ болсоор байна. 

bg

Бидний амжилт

Улс орны хөгжлийн бодлоготой уялдуулан импортлогчоос экспортлогч болох зорилготойгоор хүнсний 2 үйлдвэрийг үүсгэн байгуулж амжилттай ажиллаж байна.

БОСА Холдинг ХХК Удирдлагын баг

БОСА групп компаниудын мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж буй удирдлагын баг.

Гишүүн компаниудын удирдлага

БОСА групп компаниудын мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж буй удирдлагын баг

Он цагийн товчоон