ЕрөнхийлөгчийнМэндчилгээ

Биднийг дэмжин хамтран ажиллаж ирсэн харилцагч, үйлчлүүлэгч, бизнесийн түншүүд, үе үеийн ажилтан, албан хаагчид та бүхэндээ БОСА Холдинг ХХК үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

1990-ээд оны эхээр Монгол улсад нийгэм-эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт явагдаж, шинэ тогтолцоонд шилжих цаг үед ард иргэдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний бүтээгдэхүүнээр хангах өрнүүн хүсэл өвөртлөн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан нь одоогийн БОСА Холдинг ХХК-ийн эхлэлийг тавьж байсан түүхтэй.   

Энэ хугацаанд бид худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулж, гар бие оролцон зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх өрнүүн тэмүүллээр ажиллаж байна.  

Энэхүү мэндчилгээгээр дамжуулан өнөөг хүртэл биднийг дэмжиж хамтран ажиллаж буй харилцагч, үйлчлүүлэгч, бизнесийн түншүүд та бүхэндээ талархал илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын олон талт хамтын ажиллагаа тасралтгүй цэцэглэн хөгжих болно гэдэгт итгэлтэй байна. 

Ц.БАТБАЯР БОСА ХОЛДИНГ ХХК-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ
Бидний түүх
1996

Худалдаа зуучлалын БОСА ХХК-ийг байгуулан Герман, Польш зэрэг орнуудаас хүнсний бүтээгдэхүүний импортын үйл ажиллагааг эхлүүлэв.

1997

Монголын анхны хүнсний сүлжээ дэлгүүрийн суурийг тавьж, Улаанбаатар хотод анхны өөртөө үйлчлэх 3 салбар дэлгүүр нээв.

1999

Монголд анх удаа бараа бүтээгдэхүүний түгээлтийн үйлчилгээг нэвтрүүлэв.

1999 - 2003

БОСА сүлжээ дэлгүүрийн салбарын тоо 24 болж үйл ажиллагаагаа эрчимтэй өргөжин тэлэв.

2003

Дохиолол харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх ОУЛ СЕКЪЮРИТИ ХХК-ийг үүсгэн байгуулав.

2003

Гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэх БОСА ИМПЕКС ХХК-ийг үүсгэн байгуулав.

2003

Худалдаа үйлчилгээний Энхжин төвийн үйл ажиллагааг эрхлэх БАРУУН БҮС ХХК-ийг үүсгэн байгуулав.

2007

Хан-Хэнтий нурууны Горхи Тэрэлжийн сав газраас Тэрэлж байгалийн эрдэст усыг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэж эхлэв.

2008

Монголд анх удаа амттаны төрөлжсөн дэлгүүр болох Candy shop нээв.

2011

Бараа бүтээгдэхүүний борлуулалт түгээлтийн оновчтой байдлыг бий болгох зорилгоор агуулах худалдааны төвийг ашиглалтанд оруулав.

2011

БОСА КЕТРИНГ ХХК-ийг үүсгэн байгуулж, Өмнөговь аймаг дахь Олон-Овоот, Баянхонгор аймаг дахь Шинэжинстийн уурхайдын суурин кетрингийн үйлчилгээг чанарын өндөр түвшин гүйцэтгэж эхлэв.

2012

Байгаль орчныг хамгаалах бодлогын хүрээнд ТЭРЭЛЖ байгалийн эрдэст усны үйлдвэрийн орчны тохижилтыг экологид ээлтэй байдлаар өргөтгөл хийв.

2012

Эрдэнэт хотод салбар дэлгүүр БОСА ХАЙПЕРМАРКЕТ-ийг нээв.

2013

ӨМӨЗО-ны Хөх хотод Ре-Экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх БОСА ИНТЕРНЭЙШНЛ ХХК-ийг үүсгэн байгуулав.

2014

БОСА МАРТ төслийг хэрэгжүүлэн 4 салбар нээв.

2016

Кенди шоп дэлгүүрийн барилгыг бүрэн шинэчлэн, орчин үеийн чанар стандартад нийцсэн худалдаа үйлчилгээний цогц төвийг ашиглалтанд оруулав.

2016

БОСА бөөний төвийн барилгыг бүрэн шинэчлэн, худалдаа үйлчилгээний цогц төвийг ашиглалданд оруулав.

2017

Дэлхийн 60 гаруй улс оронд 100,000 гаруй салбартай Европын алдарт BАТА гутлын брэндийг албан ёсны эрхтэй зах зээлд нэвтрүүлэв.

2018

Герман улсын гал тогооны хэрэгслийн GIPFEL брэндийг хэрэглэгчиддээ хүргэж эхлэв.

2019

Швейцарь улсын 15-25 насны охидын загварлаг бэлэн хувцасны Tally Weijl брэндийг франчайзингийн эрхтэйгээр нээв.

2019 - 2020

Daily Grocers орчин үеийн чиг хандлагад нийцсэн Farm market-ийн 16 салбарыг амжилттай нээн ажиллуулж байна.

2019

БОСА1 худалдаа үйлчилгээний цогц төвийг ашиглалданд оруулав.

2019

Тэрэлж байгалийн эрдэст усны үйлдвэрийн өргөтгөлийг барьж, Тэрэлж байгалийн эрдэст усны рэ-брэндингийн ажлыг эхлүүлэв.

2020

Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Америкийн тансаг зэрэглэлийн брэнд болох Michael Kors-ыг франчайзингийн эрхтэйгээр амжилттай нэвтрүүлэв.

2020

Монголын зах зээлд импортын бүтээгдэхүүнийг орлох, чихрийн масс үйлдвэрлэл эрхлэх Monkondi чихрийн үйлдвэрийг ашиглалтанд оруулав.

2021

Байгальд ээлтэй хувцас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, Better choices - Better future хандлагыг түгээгч SUPERDRY-ыг албан ёсны франчайзинг эрхтэйгээр амжилттай нэвтрүүлэв.

2021

Нийгмийн хариуцлагын цоо шинэ загвар "БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ" хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.