Жилд 3000 тонн чихэр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо
2021 оны 03 сарын 15

Монгол улсын зах зээлд импортын бүтээгдэхүүнийг орлох, чихрийн масс үйлдвэрлэл эрхлэх зорилгоор БОСА Кондитер ХХК-г 25 жилийн түүхтэй БОСА Холдинг ХХК үүсгэн байгуулж MОНКОНДИ чихрийн үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулаад байна.

“Монконди” брэнд нь хатуу болон шоколадан чихрийг Орос технологийн дагуу дотооддоо анхдагч түүхий эдээр үйлдвэрлэж эхэллээ.

Тус үйлдвэр нь 60 гаруй Монгол залууг ажлын байраар хангаж байгаа бөгөөд ирэх 5 жилд үйлдвэрийн хүчин чадлаа нэмж 200 гаруй хүний ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

Монконди брэнд нь хуучны сайхан дурсамжийг сэргээх тийм нэгэн гайхалтай амтыг танд бэлэглэх болно.

Хэрэглэгч та бүхэн эх оронч худалдан авалт хийж, улс орондоо хөрөнгө оруулалт хийгээрэй.