БОСА ХОЛДИНГ ХХК BLOOMBERG AWARDS-ААС “BEST ACHIEVEMENT” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2021 оны 12 сарын 13

Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг тодруулдаг “Bloomberg TV Mongolia Awards” шагнал гардуулах үйл ажиллагаа 12 дугаар сарын 10-ны өдөр 7 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн арга хэмжээ цар тахал эхэлснээс хойш анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог болж, “Bloomberg TV Mongolia Awards 2021”-ийн эздийг 11 төрлөөр тодруулсан юм.

БОСА ХОЛДИНГ ХХК нь загварын ертөнцийн чиг хандлагыг тодорхойлогч Америкийн алдарт Michael Kors тансаг зэрэглэлийн брэндийг эх орондоо албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн; чихрийн нийт хэрэглээнийхээ 97%-ийг импортлогч манай улсын хувьд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортыг орлон, экспортыг нэмэгдүүлэх зорилготой Монгол улсын орчин цагийн анхны масс чихрийн үйлдвэр “Монконди” өндөр хүчин чадал бүхий чихэр амттаны үйлдвэрийг нээж, анхны экспортоо хийсэн амжилтаараа тус шагнал гардуулах үйл ажиллагаанаас “BEST ACHIEVEMENT” буюу “Шилдэг амжилт” шагналыг хүртлээ.

БОСА Холдинг ХХК-ийн хувьд ууган компани болох БОСА ХХК-ийг 1996 онд хүнсний импорт, бөөний худалдааны чиглэлээр үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа эхлэж байсан бол өнөөдөр Тэрэлж байгалийн эрдэст ус, Монконди чихэр, амттаны үйлдвэрлэл эрхэлж, олон улсын 6 франчайзингийн бизнесийг нутагшуулж, хүнсний бэлэн бүтээгдэхүүний нийт импортын 7%-г дангаараа хангаж байна.

Монголд тэргүүлж дэлхийд өрсөлдөх алсын хараатайгаар улсынхаа хүнсний салбарын тэргүүлэгч экспортлогч болох стратегийг баримтлан ажиллаж буй тус компанийн хамт олон 25 жилийнхээ ойг 8 гишүүн компанитай, 600+ ажилтантай томоохон групп компани болж, олон олон шилдэг бизнес төслийг амжилттай хэрэгжүүлсэн шилдэг амжилтуудаараа ийнхүү угтлаа.