"BOSA SUMMIT" арга хэмжээ амжилттай боллоо
2021 оны 11 сарын 01

БОСА Холдинг ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Компанийн нийт ажилтнуудын дунд Tedx зарчмаар "BOSA SUMMIT" илтэл, хэлэлцүүлгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд БОСА Холдинг ХХК-ийн удирдлага, ажилтнуудаас 6 илтгэгч өөр өөрийн өнгө аястай маш сонирхолтой илтгэлүүдийг тавилаа. Мөн нийт ажилтнуудын дунд илтгэлийн уралдаан зарлаж түрүүлсэн 4 илтгэгчийн илтгэлийг BOSA Summit дээр тавилаа.

25 жилийн ойн маань “Бидний оролцоо, Сайхан амьдрал” уриан дор явагдаж байгаа бөгөөд тус сэдвүүдээр тал талын төлөөллийг оролцуулан хоёр хэлэлцүүлэг өрнүүллээ. Өөр өөр өнцгийг илэрхийлсэн панелистуудын яриа үнэхээр сонирхолтой яриа боллоо. Арга хэмжээнд ирсэн нийт ажилтнууд маань үнэрээр хэрэгтэй зүйл сонслоо, маш их урам зориг авлаа, маш сайхан арга хэмжээ боллоо хэмээн илэрхийлж байна.

BOSA Summit арга хэмжээ нь жил бүр тогтмол зохион байгуулагдахаар болсон ба нийт БОСА-чууддаа 25 жилийн ойн баярын мэнд хүргэе!